Үйлчилгээний нөхцөл

Kuboost Апп — Үйлчилгээний Нөхцөл

Энэхүү үйлчилгээний нөхцөл (цаашид "Нөхцөл" гэх) нь Kuboost аппликейшн (цаашид "Бид", "Бидний" гэх) болон хэрэглэгч (цаашид "Та", "Хэрэглэгч" гэх) нарын хооронд байгуулж буй гэрээ бөгөөд аппликейшнийг ашиглахтай холбоотой эрх, үүргийг тодорхойлно.


1. Апп Хэрэглэх Эрх

  • Та Kuboost апп-д бүртгүүлж, эдгээр Нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнөөр манай аппыг ашиглах эрхтэй болно.

  • Та манай аппыг зөвхөн хувийн болон хууль ёсны зорилгоор ашиглах үүрэгтэй.


2. Агуулгын Эзэмшил

  • Kuboost апп-д байрлах бүх текст, дүрс, видео, аудио, дасгал, болон бусад агуулга нь Kuboost болон лиценз эзэмшигчийн өмч болно.

  • Та эдгээр агуулгыг зөвхөн хувийн зориулалтаар ашиглах бөгөөд гуравдагч этгээдэд дамжуулах, хуулбарлах, худалдах, түгээхийг хориглоно.


3. Үйлчилгээний Хязгаарлалт

  • Бид аливаа шалтгаанаар аппын зарим хэсэг, үйлчилгээг түр болон бүрмөсөн зогсоох, өөрчлөх эрхтэй.

  • Апп ашиглах явцад гарч болзошгүй алдаа, сааталд бид хариуцлага хүлээхгүй.


4. Өөрчлөлт оруулах

  • Бид эдгээр Нөхцөлд шаардлагатай үед өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд шинэчилсэн нөхцөл нь апп-д нийтлэгдсэн даруйд хүчин төгөлдөр болно.

Та шинэчилсэн нөхцөлийг зөвшөөрөхгүй бол апп ашиглахаа зогсоох эрхтэй.